Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

Маргааш 2017 Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө. УИХ-ын дарга М.Энхболд маргаашн 09.30 цагт нийслэлийн 23 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгөх юм байна. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт 'Шинэ Монгол' дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 48 дугаар сургуульд, С.Ганбаатар 84 дүгээр сургуульд байрлах сонгуулийн хэсэгт тус тус очиж саналаа өгнө юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ