Брэд модель найз бүсгүйтэй болжээ
2017-06-26

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 53 настай жүжигчин эр, Австралийн супермодель Элли Макперсонтой болзох болсон талаар ойрын эх сурвалж өгүүлжээ.

 

 

“Тэд үнэхээр жаргалтай байгаа” хэмээн Брэдийн ойрын эх сурвалж “TMZ” сайт ярьсан аж.  Хос олон жилийн өмнөөс нэг нэгнээ таних бөгөөд саяхнаас албан ёсоор болзох болжээ. Энэ амралтын өдөр хос Нью Йорк хотноо байрлах шөнийн клубээр үйлчлүүлсэн гэнэ.

 

Брэд өнгөрсөн оны есдүгээр сард эхнэр Анжелина Жолигоос тодорхойгүй шалтгааны улмаас салсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин