Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, 150 хүн амиа алджээ
2017-06-26

Пакистаны Ахмедпур хотноо шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Энэхүү дэлбэрэлтийн улмаас 150 хүн амиа алдаж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн. Бэртсэн хүмүүсийг цэргийн нисдэг тэргээр зөөвөрлөн, эмнэлэгт хүргэж байна” хэмээн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Асифи Гхафур мэдэгдэв. 

 

Мөн дэлбэрэлт болсон бүс нутагт худалдаа хийж байсан хүмүүс их хэмжээний хохирол амссан аж. Ослоор зургаан автомашин, 12 мотоцикл шатжээ.

 

Шатахуун тээвэрлэж явсан машин онхолдох үед ойр хавьд нь байсан иргэд машинаас гоожиж байсан шатахууныг авахаар эмх замбараагүй байдал үүсэх үед дэлбэрэлт болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ БОЛ ТЕРРОР:
ТЕРРОР
2017-06-26