Сонгуулийн санал хураалт дууслаа
2017-06-26

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалт явагдаж дууслаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдсөн.

 

Санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдах хуулийн заалттай.    Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байсан бөгөөд СЕХ-ны 17.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.57 хувьтай байсан юм.

 

 

Нийт сонгуулийн 1489 хэсгийн хороо ажилласан. Сонгуулийн хэсгийн хороодоос нэгтгэсэн дүнг  СЕХ дэлгэцээр шууд мэдээлнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин