Гадаадын 261 иргэнийг Монголоос албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тус газраас шалгалт хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоосон байна. Тэднээс 21 орны 261 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ.
Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ