Хятадын шүүх австраличуудад ял оноожээ
2017-06-27

БНХАУ-ын шүүх хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гадаадын гурван иргэнд ял оноосон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Австралийн гурван иргэнд 9-10 сарын хорих ялаар шийтгэсэн аж. Тэд Шанхай хотноо үйл ажиллагаагаа явуулах “Crown Resorts” казинод хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна.

 

Тус улсын хуулинд гадаадын иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглодог билээ. Мөн тэдэнтэй хамт байсан хүмүүсийг түр саатуулсан бөгөөд Малайзын иргэнийг байцааж эхэлсэн гэнэ.

 

Цагдаагийн Австрали, Малайзын иргэдээс гадна 10 хүнийг баривчилсан бөгөөд тэдэн мөн  10 сарын хорих ял төлөвлөж буй талаар Шанхай хотын дүүргийн шүүхээс мэдээллээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хуултай орон ийм л сайхан. Гадаад дотоод гэж ялгахгүй тэгш үйлчилдэг агуу орон шүү.
2017-06-27