“The Flash” цувралын од хуримаа хийжээ
2017-06-27

Супер баатруудын тухай өгүүлэх “The Flash's Killer Frost” цувралын од Данейлле Панабакер энэ амралтын хуримаа хийсэн талаар “www.justjared.com” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 30 настай жүжигчин бүсгүй  олон жилийн турш үерхсэн найз залуутайгаа Канадын Ванкувер хотноо хуримласан байна.

 

Жүжигчин инстаграм хуудастаа хуримын зургаа байршуулаад “6.24.17. Жаргалтай өдөр” гэж бичжээ.

 

Хуримын ёслолд “The Flash” цувралын бүх одод оролцсон байна.  Хос хагас сарын өмнө Грект сүй тавьцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин