Ерөнхийлөгчийг авлига авсан хэмээн буруутгалаа
2017-06-27

Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темерийг авлига авсан хэмээн тус улсын Ерөнхий прокурорын газар буруутгаж, ял тулгасан тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ерөнхийлөгчийг томоохон махны үйлдвэрийн эздээс их хэмжээний авлига авсан хэмээн буруутгажээ. Харин уг асуудалд Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байна.

 

 

Ерөнхийлөгчид тулгасан ялыг Дээд шүүхэд хүргэсэн бөгөөд парламентын доод танхим руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна. Парламентын доод танхим руу хэргийг шилжүүлсэн тохиолдолд гишүүд санал хурааж, Ерөнхийлөгч Темерийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдэх юм. Темер Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн аваад жилийн хугацаа өнгөрч буй билээ.

 

Хэдэн сарын өмнө Ерөнхийлөгч болон томоохон махны үйлдвэрийн дарга Жосли Батистатай их хэмжээний мөнгөний асуудлаар ярилцаж буй бичлэг нийтэд ил болсон юм. Уг бичлэгийн дараа Бразилийн олон хотод жагсаал болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин