Монгол уулчид БНХАУ-ыг зорилоо
2017-06-27

 

Монголын Уулчдын Үндэсний Холбооны тамирчид буюу залуучуудын шигшээ баг өчигдөр БНХАУ-ыг зорьлоо. Спорт  авиралтын шигшээ багийнхан маань БНХАУ-ын спорт авиралтын шигшээ багтай нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм. Энэ нь Сингапур улсад долдугаар сарын 5-аас 9-ний өдрүүдэд болох Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэл болж байгаа юм.

 

Сингапур улсад болох тус тэмцээнд БНХАУ, Хонг Конг, Индонези, Энэтхэг, Иран, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Филиппин, Сингапур, Тайвань, Монгол зэрэг орнуудын 400 гаран тамирчид өрсөлдөхөөр одоогийн байдлаар мээдүүлгээ өгөөд байна.

 

Энэ хооронд Ховд аймагт ОУХМ Б. Гангаамаагийн нэрэмжит Альпинад-2017 цугларалт мөн болж байгаа юм. Мөн уулчин Г. Өсөхбаяр өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог К2 оргилд авирч байгаа юм. Монголын уулчид ойрын өдрүүдэд завгүй байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин