Сонгуулийн мониторингийн үр дүнг танилцуулна
2017-06-28

 

The Corporate Hotel & Convention Centre-д

 

09.00 цагт Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгийн хүрээнд “МУ-ын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан СТБЗ-ийн II улирлын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан санал авах зорилгоор) олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

 

ЭМЯ-ны "Б" танхимд

 

10:00 цагт Монгол болон  Лаос улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулна. 99179899

 

Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд

 

09.10 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БСШУСЯ –тай хамтран “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт 2017 оны 06 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд үргэлжлэх 2 өдрийн сургалтыг арга хэмжээний нээлт болно.

 

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

 

11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн үйл явцад  хийж буй мониторингийн үр дүнг танилцуулна.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 “СУДАЛГААНААС НӨЛӨӨЛӨЛ” зорилго дор энэ сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

11.30 “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаарх мэдээллийг сонирхоорой.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

12:00 цагт Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаатай холбоотой шаардлагыг СЕХ-д хүргүүлэх тухай мэдээлнэ.

 

Бакула Рэнбүчийн Бэтүб хийдэд

 

14.00 цагт Типитакадара буюу Ганжуур Данжуурын нийт 150 орчим боть судрыг хаанаас нь ч асуусан алдалгүй хариулах, цогцоор төгс цээжилсэн Ганжуурын Гурван сав аймгийг эзэмшигч цолтой хуварга Гандамала ном айлдах юм байна

 

Blue Sky Tower - Crystal хурлын зааланд

 

14.30 цагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил" болгон зарласан. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам - НҮБ хамтран 2017.06.28-29 өдөр сургалт, хуралдаан зохион байгуулах гэж байна. Тус хуралдаан  өнөөдөр эхлэх бөгөөд НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд сургалтыг орох юм.

Shuud.mn
Сонин хачин