Эвертон клубын ээлжит сонголт
2017-06-28

 

Европын хөлбөмбөгийн багуудаас энэ зун хамгийн идэвхтэй байгаа нь Английн Эвертон. Нидерланд мэргэжилтэн Рональд Куманы хийсэн ээлжит сонголт нь ил болжээ. Тэрбээр Бельгийн Про лигийн Эйпен клубтэй тохиролцоонд хүрч, Нигери довтлогч Хэнри Оньекуруг авч чадсан байна. 20 настай залуу довтлогчийг зөвхөн Англи ч бус Европын бусад багууд тун ихээр сонирхож байсан юм.

 

Куман түүний төлөө 7 сая фунт төлсөн бөгөөд өнөөдөр Ливерпүүл хотод очиж эмчийн үзлэгээр орох мэдээтэй байна. Андерлехт клуб рүү зээлээр явах тун өндөр магадлалтай байсан тэрбээр өнгөрсөн улиралд 41 тоглолтод оролцож, 24 гоол оруулснаар Бельгийн Про лигийн мэргэн бууч болсон аж.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин