Нэр дэвшигчдээ сольё

img

Ард түмэн 21.1 тэрбум төгрөгөөр “тоглоо” л биз

 

 

Намуудын шаардлагыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын товыг наашлуулж, ирэх сарын 7-нд болголоо. Үнэндээ бол цаг хугацаа гол асуудал биш. Сонгогчид ажил, амралтаа зохицуулаад л саналаа өгнө. Гэхдээ өнөө л янзаараа нэр дэвшигчид олонхын санал авахгүй байх магадлал өндөр. Учир нь сонгогчдод сонголт алга. Үүнийгээ анхны санал хураалтаар харуулсан. Нийт 1.9 сая сонгогчоос 600 гаруй мянга нь саналаа өгөөгүй. Дээр нь 18 мянган сонгогч цагаан хуудас уншуулж, сонголтгүй сонгууль болохыг  илэрхийллээ. Товчхондоо М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын хэн нь биш, тэдэнд Ерөнхийлөгчийн суудалд залрах зангараг, ноён нуруу, чадвар, чадамж алга гэсэн дүнг монголчууд тавилаа. Сонгогчид хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн.

 

Сонгуулийн тухай хуулийн:

 

97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

 

99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байна.

 

Өөрөөр хэлбэл сонгогчийг саналаа өгөхийг албадах, заавал хэн нэгнийг сонгохыг тулгах эрх хэнд ч байхгүй гэсэн үг. Гэвч хуулинд заасан дахин болон нэмэлт санал хураалт нь сонгогчдод заавал хэн нэгнийг сонгохыг тулган шаардаж буй юм. Сонголт байхгүй хэмээн цагаан хуудас уншуулсан байхад дахин санал хураана. Итгэл даах нэр дэвшигч алга гэж саналаа өгөөгүй байхад нэмэлт санал хураалтад оролцоо гээд дуудах нь тулган шаардаж, хүчиндэж байгаагаас ялгаа юун.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулах гэж байгаа нь сонгогчдын бус нэр дэвшигчдийн буруу. Дотоодод эв нэгдлээ хангачих, гадаадад Монголын нүүрийг тахалчих нэр дэвшигч байсан бол сонгогчид татгалзахгүй, нэрийг нь дугуйлах байсан. Харамсалтай нь энэ гурван хүнээс Ерөнхийлөгч гэх титмийн эзэн болох хүн байсангүй. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ч үүнийг хангалттай харуулсан. Төмөр замын асуудал, оффшор данс, үндэс угсаа, газрын наймаа гээд биенийхээ “но”-г хангалттай илчилсэн. Түүхэндээ анх удаа дахин санал хураалт явагдаж байгаатай адил түүхэнд байгаагүй хар бараан сонгууль болсныг судалгааны байгууллага баталлаа. Сурталчилгааны 18 хоногт биенийхээ муу муухай бүхнээр сонгогчдыг залхаасан учраас сонгогчдын итгэл алдарсан. Монголын төрийг жолоодох бодлогоо бус идсэн уусан, хууль зөрчсөн бүхнээ урьтал болгосон учраас сонгогчид эрүүл нэгнийг эрэлхийлж байгаагаа илэрхийлэн, цагаан хуудас уншуулж, нөгөө хэсэг бүр санал авах байрыг ч чиглэсэнгүй.

 

Тиймээс Э.Бат-Үүл баатарын хэлдгээр дахин санал хураалтыг ч бойкотолъё. Сонгогчдын ирц хүрч болох ч нэр дэвшигчид мөн л олонхын санал авч чадахгүй, нэмэлт санал хураалтад тулна. Ард түмэн төсвийн 7.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгээ л биз. Нэр дэвшигчдээс эхлээд Монголын төрд байгаа нөхөд хангалттай идэж ууж, хийсгэж байхад ард түмэн яагаад болохгүй гэж. Сургууль, цэцэрлэг барих хөрөнгө байлаа ч мөнгөнд хавчигдаж, хүсээгүй нэгнийхээ нэрийг дугуйлж, төрийнхөө эрхийг атгуулах юм гэж үү. Яагаад ийм тулгалттай сонголт хийх ёстой гэж. Мөнгөө хэмнэж байгаа нэрээр чанаргүй бараа авбал эдэлгээ даахгүй, хямд хоол идвэл ходоодонд халтай. Харамч хүн хоёр төлдөгтэй адил бид мөнгөө хэмнэж байгаа нэрээр саналаа өглөө гэхэд дараа нь үүнээс илүү муу зүйл болохыг ч үгүйсгэх аргагүй.

 

Тэгэхээр эцэг хуулиар олгогдсон эрхээ эдэлж, дахин сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлье. Төсвийн мөнгийг үрэх зорилготой бус гэдгийг та бүхэн анзаарч буй биз. Зөвхөн нэр дэвшигчийг сольж, сонголттой сонгууль болгомоор байна. Өөрийн бодол, бодлоготой Ерөнхийлөгчтэй болохыг сонгогчид хүсч байна. Илүү нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлэх боломжийг улс төрийн намуудад олгоё. АН-ын Р.Амаржаргал, МАН-ын У.Хүрэлсүх эсвэл Ц.Нямдорж нэр дэвшихэд болохгүй гэх үндэслэлгүй. Тэд идэж ууснаа бус энэ Монголыг хөгжүүлэх бодлогоо ярина гэдэгт итгэлтэй байна. Яагаад заавал М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэж?!

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эр хvн:
МАНАН ийнхан олон жил тøр барилаа, одоо нэг жинхэнэ эр хvн шиг энэ удаа сонгуулиас татгалзаа!!!!
2017-07-02
Иргэн:
Болдог бол 2 нэр дэвшигч өөрсдөө сонгуулиас татгалзчихвал 7.3 тэрбум төгрөг хэмнэчих юм биш үү. Хуулийн заалт бдг юм бол уу? Хэрвээ чин зүрхнээсээ эх орноо боддог юм бол 30нь дэмжиж үлдсэн 60нь дэмжихгүй бхад ерөнхийлөгч болох гэж улайран зүтгэхийн хэрэг бгаа юмуу?
2017-06-30
Зочин:
МАХН мөрөөдлөө ярьж эхлэх шив
2017-06-30
зочин:
АН маф нам учрас толгойлогч Тулгыгаа нэр дэвшууллээ Уул нь Амаржаргал байсан бол шууд гарчих байсан юм
2017-06-30
Зочин:
Хэрэггуй ээ Нэгд ирц ч бурдэнэ Цагаан хуудас ч тийм олон гарахгуй Хоерт Шинээр. Хэнийг ч нэрийг нь дэвшуулсэн энэ намууд нам дагасан юмнууд ногоо л хар пиараа урсгаж огно Батуул Хурэлсух Амаржаргал Энхбаяр нар санаархах хэрэггуй Баттулга Энхболд нарын нэг нь еронхийлогч болно
2017-06-30
Зочин:
Amarjargal gej mori unasan tolgoigyi hyn. Utsan hyyheldei. Nyamdorj hujaagiin tagnuul geed byyr hyndreed yavchihna. Ene udaa hyniig ni bish MAN-iig songoson ni deer. AN tertei tergyi ustaj ygyi bolj baigaa nam.
2017-06-30
зочин:
Эх оронч бус хүнээс эх оронч дүр эсгэгч хүн нь бүр их аюултай.
2017-06-30
gogo:
manand oligtoi hun hovor do
2017-06-30
mgl:
nymdorj hudalaa daa enkhtuvshin deer
2017-06-30
Зочин:
Дээгүүрээ бүх нам женког дэмжихгүй бга. Монгол байтугай дэлхий энэ женког дэмжихгүй. Тэр маш бохир хар аргаар мөнгө олдог, орос хятадын муу мафитай холбоотой учир гарвал монголыг бүр баллаж хаяна. Одоо женког илүүрхэнгүүт том хөрөнгө оруулагчид итгэхгүй буцаахаар болж бн. Дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж бга эдийн засаг дахиниунах шинжиндээ орлоо
2017-06-30
Зочин:
Songuulid oroltsohgui. Dahin shineer devshuulie
2017-06-29
Зочин:
Ner devshigchee solyihig demjij bna
2017-06-29
Зочин:
Монголчууд сонголтоо огох хэрэгтэй! Тусгаар тогтнол улсынхаа толоо! Эсвэл богоос гадныхны хоол болно!
2017-06-29
Зочин:
Монгол түмэн Баттулгыг илүү дэмжиж байна шүү дээ юу яриад байна аа, эх оронч сэтгэлгээгээр нөгөө хоёроосоо илүү байна олон жилийн өмнөөс улс орноо хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж нөр их хүч хөдөлмөр зарцуулсан байна,яг одоохондоо ийм л хүн хэрэгтэй тэр Хүрэлсүх залуу хүн нөөцөнд байг,тэр эхнэр хүүхэд хамаагүй, тухайлбал Франц улсын сүүлийн 10 жилийн 2 ерөнхийлөгч гэхэд л гэр бүлийн талаар авах юм байхгүй хирнээ эх оронч үзлээрээ энэ хүчирхэг орныг маш сайхан авч явж халаагаа өгч байх жишээтэй.
2017-06-29
Зочин:
dahin songuuli ogmoorgvi bna ner dewshigch naraa soliii
2017-06-29
Нэр дэвшигчдээ солимоор байна.:
Нэр дэвшигчид ээ солиж шинээр нэр дэвшигч сонгое
2017-06-29
songuulia hoishluulaad:
HAMGIIN GOL NI NAMAR SONGUULIA SHINEER HIIJ BOLNOOOO NAANA NI ENE MUUHAI TAADGAR DAHIAD NAADAM NEEJ BAS ZULEG NOGOON DEVJEE GUTAAHUU ENNIIG YAH VEE
2017-06-29
songuulia hoishluulaad:
HAMGIIN GOL NI NAMAR SONGUULIA SHINEER HIIJ BOLNOOOO NAANA NI ENE MUUHAI TAADGAR DAHIAD NAADAM NEEJ BAS ZULEG NOGOON DEVJEE GUTAAHUU ENNIIG YAH VEE
2017-06-29
enhbold:
IIM ARCHAAGUI AMITAN NEREE TATAAD ZAILAAA ERGUU NOVSH HUUHDIIN PARKIIN GAZAR ZARAAGUI BAISAN BOL NER NI BUTEN BAIH BAILAA
2017-06-29
Иргэн:
Санал нэг байна. Анхнаасаа л хүмүүсийн олонхи сонголт алга гэж байсан ш дээ
2017-06-29
Мангас энхболд:
Авилгачин Энхболд пиздаа далд орж хараал идээд ухээсэй... 20 ийн санал авчихаад луйвардаад Еронхийлогч болох бна дааа,, Монгол Улс яанадааа,,,Ийм ичдэггуй Луйварчин коммунистууд
2017-06-29
МАН:
Энхболд Ганбаатар Женко 2 Ыг идээд дараа Ард Олоноо шууд л иднэ дээ,,
2017-06-29
Энх болд Шоно долоор хун идэж бнаа:
Ганбаатарыг 15000 хуутэйгээ хамтарч уур цайхад идсэн, 7 ны шоно Женког 116000 Хуутэйгээ нь Залгих Гээд Хороо найруулж Цагдаа цэрэгээ базааж бнаа
2017-06-29
Zochin:
M.Enkhbold garval Battulga shig uls ornoo ballahgui denduu zuulun hun yam da
2017-06-29
Zochin:
Sanal neg baina . Namuud shineer ner devshuuled bid songolto himer bna
2017-06-29
Зочин:
Yag unen ner devshigchee solih heregtei
2017-06-29
mende:
Songuuldia ochihgui irtsiig n hurgehgui bailgaya tugjil bidend jereggui oor songolttoi bolyo. Amarjargal nyamka geed songoltuud bj bolno
2017-06-29
mende:
Songuuldia ochihgui irtsiig n hurgehgui bailgaya tugjil bidend jereggui oor songolttoi bolyo. Amarjargal nyamka geed songoltuud bj bolno
2017-06-29
Зочин:
7 оны 7 сарын 7 нд долоон дор сонголт хийхээ больё. Намар шинэ нэр дэвчигч нарыг хүлээе. Амаржаргал, Тэмүүжин, Бат-Эрдэнэ аварга, Хүрэлсүх, Нямдорж гээд шинэ нэр дэвшигч нарыг хүлээе.
2017-06-29
Зочин:
Huulich Narangerel, gatsuurtiin Chinbat, Hurelsuh, Amarjargal, Gandi, Lundeejantsan, Terbishdagva naraas songoltoo hiimeer bn ard tumeen!
2017-06-29