Могойд хатгуулах тохиолдол хоёр дахин нэмэгджээ

Сүүлийн өдрүүэдэд иргэд болон бага насны хүүхдүүд могойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 21-ны байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2017 онд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад могойд хатгуулсан тохиолдол хоёр дахин илүү бүртгэгдсэн байна. Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд аж.
Mанай оронд 4 овог, 7 төрөлд хамаарагдах 9 төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий.
Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ