”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо
2017-06-29 14:53

"Тамхи хулгайллаа" хэмээн бусдыг зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн Г.Х-гийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. 

 

Шүүхээс  Г.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.


Г.Х нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлджээ.

Shuud.mn
Сонин хачин
huuli gj iim l bn:
IH L OLON UDAA HEREG HIIJ DEE BAS TENSEN AVCH BJ TEGEED 18 JIL MAGADGUI 10 JILIIN DARAA INWEGEED L GARAAD IRNE NUGUU UHSEN HUN TER UED UT IDEH CH YUMGUI L BOLSON BAINA TEHEER HEN HOJIJ BN
2017-06-29