Лионель Месси хуримлана
2017-06-29

 

Барселона клубын тамирчин, сүпер од, 5 удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналт Лионель Месси Антонэлла Роккуццотой хуримлахаар болжээ. Хосууд 5 настайгаасаа хойш нэгнээ мэддэг байсан юм. Аргентиний Росариод тэдний хүүхэд нас өнгөрсөн билээ.

 

Хосуудын ихэнхи амьдрал Барселонд өнгөрсөн боловч тэд хуримаа төрөлх нутагтаа хийхээр болсон байна. Хосууд болон хоёр хүүхэд нь болох Тиаго, Матео нар нь бүгд Аргентинд хүрэлцэн ирээд байгаа юм.

 

Хосуудын хуриманд Барселона багийнхан нь ирэх бол ирсэн нийт зочдыг хамгийн багадаа 100 еврогийн үнэтэй буудалд байршуулж байгаа гэнэ. Түүний багийнхнаас гадна Шави Эрнандез уригдсан байна. Хуримын үеэр уригдсан зочдын аюулгүй байдлыг хангахаар 200 гаран харуул хамгаалалтын ажилтан ажиллах юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tednii huuhed nas uhgursun gej yu bicheed bgaayum be Ugiin aldaagaa zaschihaad MAN-n baastai bugs doloo
2017-06-30
Haha:
100 euro gedeg chin yadryyhan l byydal bnda
2017-06-29