Хөвсгөл, Булганд аадар бороо орно
2017-06-30

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

 

Өнөөдөр  Хөвсгөл аймгийн нутгийн зүүн хэсэг,  Булган аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо  орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна .

 

2017 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд    16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутгаар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 мет хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин