Залуус зээрийн сүргийг хамгаалахаар ажиллаж байна
2017-06-30

Дорнод аймагт бороо ороогүйгээс ган болж, зээр олноороо цангаж, харангадаж үхжээ. Тиймээс “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, зээрийн бэлчээрт усан сан байгуулж, усалж эхэлсэн байна. 

 

 

Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.
 

Залуус усалгаанаас эхэлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
puujee:
Ямар мундаг хүмүүс вэ. Бахархаж бна.
2017-06-30
Зочин:
wooooooooow uls jhn demjeed ugmur ym buh ymaa ard irgedeer hiilgede odoo boliochee icheechee nowshnuuda
2017-06-30
Баянтүмэн:
Дорнодын залуус мундаг шүү...АМЖИЛТ ХҮСЬЕ
2017-06-30
Irgen:
Estoi saihan,sain uils hiijee,mundag zaluusaar baharhaj bna. Jinhene eh oronch zaluus
2017-06-30