Агаарын шугамын засварын ажил 50 хувьтай байна
2017-06-30

Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна. 


Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авангуут Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон, 24 цагийн турш ажиллаж, тог цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж , сэргээн засварлах ажил шуурхай хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 тулгуурыг суурилуулаад байна. Энэ ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж, Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.


Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг бетон тулгуур гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Бетонон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учраас засварын ажилд багагүй цаг,хугацаа шаардагдаж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. 


Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан тулгуурууд байжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НЭГ ЮМ ХЭЛЬЕ ХӨ. ЗААВАЛ АГААРААР ТАТДЫМ УУ НААДХЫГ ЧИНЬ. ТИВ АЛГАСААД ТЭНГИС ДАЛАЙН ЁРООЛООР ХЭДЭН АРВАН МЯНГАН КМ Т ШИЛЭН КАБЕЛЬ ТАТЧИХЫМ БАЙНА ШД. МАШ САЙН ХАМГААЛАЛТ БҮРХҮҮЛ ӨӨР ЮУ БАЙДЫМ ХИЙГЭЭД ГАЗАРТ ГҮНЗГИЙХЭН БУЛЧИХАЖ БОЛДОГГҮЙМ УУ
2017-07-01
zochin:
mundag shvv. noir hoolgvi zvtgej bga..... amjilt
2017-06-30