Герман ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч магадгүй
2017-06-30

Германы парламентын гишүүд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, улмаар тэднийг нийгмээс шахан гадуурхахгүйгээр хүүхэд үрчлэн авах хэрэгтэй хэмээн зарим гишүүн мэдэгджээ. Харин Канцлер Ангила Меркел гишүүдээс эсрэг байр суурьтай байгаа юм.

 

Өнөөг хүртэл тус улсад ижил хүйстнүүдийн харилцааг хүлээн зөвшөөрдөггүй билээ.

 

Канцлерийн тэргүүлдэг Христийн ардчилсан намын гишүүн “Энэ бол буруу зүйл” гэж мэдэгджээ.

 

Санал хураалтад 393 хууль тогтоогчид саналаа өгсөн бөгөөд тэдгээрийн 226 нь эсрэг санал өгсөн бол дөрвөн гишүүн саналаа өгөхөөс татгалзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин