Д.Сумъяа, Д.Амартүвшин нар аваргын төлөө барилдана
2017-06-30

 

Жүдо бөхийн Хятадын ес дэх удаагийн гранпри тэмцээн өнөөдөр Хөх хотод эхэллээ. Чиндао хотод найман жил зохион байгуулагдсан тус тэмцээн энэ жил бууриа сэлгэж, Хөх хотод зохион байгуулагдаж буй. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 57 кг-ын жинд Германы бөхийг ялж, аваргын төлөө барилдахаар боллоо.  Мөн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин ОХУ-ын жүдочийг ялж, алтан медалийн төлөө шалгарлаа. Тэд Хятадын Гранприд гурав дахь удаагаа аваргын төлөө барилдахаар болов. 

 

 Хөх хот Гранпри тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцож буй. 

 

60 кг:

 

  • Дашдаваагийн Амартүвшин /МУ-ын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/

 

  • Ганбатын Болдбаатар /МУ-ын гавьяат тамирчин, 2014 оны дэлхийн аварга, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин/

 

66 кг:

 

  • Довдонгийн Алтансүх /ОУХМ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин/

 

  • Ёндонпэрэнлэйгийн Басхүү /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

73кг:

 

  • Санжмятавын Баяртүвшин /ОУХМ, “Увс нуур” дэвжээний тамирчин/

 

  • Цэнд-Очирын Цогтбаатар /ОУХМ, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/

 

  • 81кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин/

 

  • Баянмөнхийн Гаажадамба /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

90кг:

 

  • Гантулгын Алтанбагана /ОУХМ, Армийн дэлхийн аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клубийн тамирчин/

 

  • Эрдэнэхүүгийн Мөнхжаргал /ОУХМ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/

 

-100кг:

 

  • Бунддоржийн Жанчивдорж /ОУХМ, Азийн АШТ-ий хүрэл медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Замын цагдаагийн газрын тамирчин/

 

  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар /ОУХМ, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/

 

+100кг:

 

  • Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/

 

  • Баттулгын Тэмүүлэн /ОУХМ, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/

 

Эмэгтэй

 

48кг:

 

  • Баттамирын Хорлоо /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

  • Эрдэнэцогтын Гэрэлмаа /ОУХМ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/

 

52кг:

 

  • Чинтогтохын Аззаяа /ОУХМ, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин/

 

  • Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

57кг:

 

  • Доржсүрэнгийн Сумъяа /МУ-ын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин/

 

  • Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/

 

63кг:

 

  • Цэнд-Аюушийн Цэрэннадмид /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин/

 

  • Болдын Ганхайч /ОУХМ, Азийн АШТ-ий хүрэл медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин/

 

70кг:

 

  • Батбаатарын Хулан /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

  • Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ, Боржин төв дэвжээний тамирчин/

 

-78кг:

 

  • Одхүүгийн Жавзмаа /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

 

+78кг:

 

  • Баттулгын Мөнхтуяа /ОУХМ, Азийн АШТ-ийн хошой хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин

 

  • Эрдэнэбилэгийн Гандиймаа /ОУХМ, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин/
Shuud.mn
Сонин хачин