Хоцрогдсон хэлбэрийг халъя
2017-07-03

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн иргэд жилд, хоёр ч удаа нэг дор олноороо цугларч сүрхий муудалцах болж. Нэг нь Төв цэнгэлдэхэд наадамлах гэж тасалбарт дугаарлаж маргана. Нөгөө нь намрын намарт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж, бас ч үгүй сугалаа татаж, ёндоогоо үзчих санаатай оочер булаалдах болсон.

 

Их л удахгүй Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам болно. Жил бүр улсын баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхийн тулд билет авахаар дугаарлан зогсох иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрдэг.

 

Өнөө жилийн наадмын тасалбарыг ирэх баасан гарагаас буюу энэ сарын 7-ноос Соёлын төв өргөөний билетийн кассаар  худалдаалахаар болжээ. Оочер дайрсан, кассын ажилчид луйвар хийсэн гэх маргаан дэгдэж, зарим нэг нь халуун наранд гурав, дөрөв хоног дугаарлаж зогссоноос ангаж, цангаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгддэг дүр зураг өнөө жил ч давтагдах бололтой.

 

Өнгөрсөн жил билет авахаар оочерлож зогссон нэг залуу пидхийтэл унаад өгсөн. Иргэдийг эмх журамтай байлгахаар ажиллаж байсан цагдаа нар хүйтэн ус цацсанаар азаар өнөөх залуу сэргэж билээ. Залуу гурав хоног дугаарлан зогссон бөгөөд дөрөв дэх хоног дээрээ ийн ухаан алдсан хэрэг. Түүнийг билет шаглаж зардаг наймаачин эмэгтэй өдрийн 20 мянган төгрөг өгөхөөр тохиролцож хөлсөлсөн гэдгийг хэлж байсан.

 

 

Билет авахаар оочерлох хүмүүсийн талаас илүү хувь нь шагийн наймаачид бөгөөд тэдэнтэй билетийн кассын ажилчид хамтарч хувь хүртдэг гэдгийг иргэд хэлдэг.

 

Кассын ажилчид өглөө 09.00 цагт ажлаа эхлэхгүй 11.00 цагт билет зарж эхлээд багахан хугацаанд ажиллаж байгаад  цайны цаг боллоо гээд яваад өгнө. Цайны цаг нь дуусаад 15.00 цагт зарж эхлээд 16.00 цаг гэхэд ажлын цаг дууслаа гээд л мөн яваад өгнө. Өдөрт 3 цаг хагас л ажиллаж байхад иргэд 4 хоног дугаарлан зогсож байгаа нь үнэхээр шударга биш гэдгийг өнгөрсөн жил билет авахаар оочерлон зогссон нэгэн иргэн хэлж байсан.  Тэгтэл кассын ажилчид “Муу л бол баруун хойд талын хар овоохой гэгчээр бидэн рүү дайрдаг. Бид ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа” хэмээдэг. Ийм л эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсээр “осолдчихгүй” л тасалбараа авч, өгөлцөөд наадмаа угтдаг.

 

Үнэндээ билет авахаар дугаарлан зогсох иргэдийн эрүүл мэнд муудаж, гэнэт унаад өгөхийг үгүйсгэх аргагүй байдал тэнд үүсдэг. Хэд хоногоор дугаарлаж зогссон иргэдэд хамгийн дээд тал нь хоёр л тасалбар авах боломж олддог. Халуун наранд, салхинд, бороонд ч байсан хамаагүй зогссоор  хоёр тасалбар авахдаа хаана сууж үзэхээ ч мэдэх эрхгүй. Хамгийн багадаа 48 цаг дугаарлаж байж  2 тасалбартай буцна гэдэг XXI зуунд амьдарч байгаа хэнд ч аймшигтай зүйл.

 

Наадам үзэхдээ зайлшгүй энэ давааг давах ёстой юм шиг явж ирсэн энэ уламжлалт хэлбэрийг халмаар байна. Юм хөгжөөд бүх юм гар утсанд багтчаад байхад наадмын билетийг онлайнаар зарчихаж болдоггүй юм уу. Өнөөдөр нийслэлд болж байгаа ихэнх тоглолтын тасалбарыг онлайнаар борлуулж байхад наадам, цагаан сараар л “нанчилдан” байж тасалбар олж авдаг хоцрогдсон хэлбэрийг халъя.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Интернет хөгжсөн өнөө үед иймэрхүү билет борлуулах, хүүхэд бүртгэх гэх мэт асуудлыг бүгдийг онлайн шийдэх боломжтой. Арай дэндүү хойрого хандаад байнуу эсвэл дамлан худалдах, авилга авах гэсэн арга байдаг юм болов уу даа
2017-07-17
Зочин:
Тэнд ороод юу харах юм Тээр холоос юуч харагдахгүй зурагтаар харман нь дээр байдаг
2017-07-16
жав:
Дээр л гараад суучихвал юу хийхээ мартдаг 76.г байнга чихдэж байхгүй бол тэр суудал нь мартуулдаг болотой шүү..
2017-07-16
Зочин:
Наадам болоод Цагаан сарын бех узэх гэсэн бух хумуусийн АНХААРАЛД!!!!!!! Энэ гонжирсон дамлагчид, билетийн кассынхантай хуйвалдаж байгааг таслан зогсоохын тулд ШАГЧДЫН ГАР ДЭЭРЭЭС НЭГ Ч БИЛЕТ АВАЛГУЙ ГУРИЙЧИХ ТЭВЧЭЭР ГАРГААЧЭЭ!!! ТА НАР еерсдее л ТЭВЧЭЭР ГАРГААД НЭГ ХОЕР УДАА ТЭР НААДАМ, БОЛООД бех узэлгуй гурийгээд ШАГЧДЫГ Беенеер нь авсан билетээр нь шатаагаад егчих! Тэгэхэд тэд хашрахгуй яадгийм! БАС БИЛЕТ БОРЛУУЛДАГ ЦЭГ БОЛГОНЫГ КАМЕРЖУУЛЖ, ЯМАР ЭТГЭЭД ХЭД ХИЧНЭЭН БИЛЕТИЙГ ШУНАГ СЭТГЭЛИЙН УУДНЭЭС АВЧ ,егч БАЙГААГ Ч ТОДРУУЛАХ хэрэгтэй! Би л хувьдаа билет авч чадаагуй уедээ шагийн билет авахгуй ГУРИЙДЭГ, тэглээ гээд УХЧИХЭЭГУЙ болоод л явна!
2017-07-15
zochin:
ene nees hetsuugii n hiij bolson hiij bologuidee
2017-07-13
zochin:
yum l bol uls torjood bitgii pisda tsarailaad bai ooroo tarhia gashilgaad hevtej bihgui yu
2017-07-13
Зочин:
Нээрээ үнэн шүү одоогийн стадион нь хотынхоо төвд шахам байгаа учраас хөдөлмөрчид очход хялбар шүүдээ .Түүнийг өргөтгөхөд шинээр барьснаас 50-60 хувиар бага хөрөнгөөр өргөтгөж болохоос гадна төвийн дэд бүтэцийн бэлэн системд бага зардлаар холбогдох боломжтой шүүдээ. стадионы дээд Дээд давхар нь бүхэлдээ бетонин багана хийц дээр хийгдэх учраас доод давхарын одоо байгаа стадионд ямар нэгэн ачаалал өгөх нөөлөл байхгүй юм. Барьж байгуулах хугацаа ч богино юм. Архитеторуудын дунд уралдаан зарлаж , дэлхийн улс орнуудын орчин үеийн шилдэг загваруудтай төстэй стадионы зураг гаргаж болно шүү . Манай зураг төслийн товчоо ч оролцоход бэлэн байна.
2017-07-13
өвгөн Норов:
Төв цэнгэлдэх нь жилд нэг л удаа хүнээ багтаахгүй болдог нь 7-р сарын 11,12 -ны өдөр шүүдээ бусад үед тал нь хүнгүй байдаг шүүдээ Шинэ стадион барьна гэж байхаар одоогийнхоо давхарлан дээвэртэй болгон өргөтгөх нь З0000 мянган хүний суудалтай болгох боломжтой. Бас доод давхарын заалнуудыг дулаалан халаалтын системд холбобол өвлийн мөсөн гулгуурыг байнгын ажиллагаатай болгох нь хөдөлмөрчдөд ая тухтай бас өргөн хүрээтэй амрах болоно шүү. Одоогоос 50 гаруй жилийн өмнө баян гол зочид буудлын өмнө соёл нийгэлэгийн мөсөн гулгуурын талбай нь галлагаатай байшинтай , прокатаар тэшүүр олгодог халуун цай , хуушуураар үйлчилдэг байсан юм . Түүнээс хойш Монгол улс мань их хөгжсөн ч хот дотор тохилог үйлчилгээтэй мөсөн гулгуурын талбайтай болж чадахгүй л юм даа БОДОО Ч, ХИЙГЭЭЧ утаа бгатай энэ стадионд хөдөлмөрчдийг ядахдаа бямба, Ням гаригт амарч алжаалаа тайлах боломж олгооч
2017-07-13
цэнгэлдэх:
цэнгэлдэхийг тойрсон байшингууд, зайсангийн амны байшингууд үеийн үед газрын наймаачдыг муугаар хэлүүлж байх болно.
2017-07-13
интернет:
интернетээр зарж байгаач
2017-07-13
unshigch:
olon jiliin omno barisan sarampaid baahan hyniig narand sharj boroond noruulchihaad teriigee naadam gene. bolovson gazar bol iim yilchilgee yzyylbel torguulna. mongoliin tor ichij yheesei
2017-07-11
Баатаржав:
Яахавд, Монголыг сөнөөх гээд төв цэнгэлдэхийг өргөтгөхгүй гээд тойруулаад газрыг нь хураагаад байшин барьчихсан биз дээ манай тэнэг дарга нар. Хэн гэдгийг тунгаацгаа. Тунгааж ч ойлгохгүй
2017-07-09
zochin:
yum l bol uls torjood bitgii pisda tsarailaad bai ooroo tarhia gashilgaad hevtej bihgui yu
Зочин:
Жилийн жилд нэг иймэрхүү л болдог. Жирийн иргэд бол бүр билет авна гэж байхгүй.Дандаа шагчид бие биендээ очищер авсан хүмүүс, зохицуулалт хийдэг нөхдүүд гээд үнэхээр хэрэг байхгүй. Маргааш нь наадам эхлэх гэж байхад шагийн билет зарагдаж эхэлдэг. хөөрхий жуулчид их авч харагддаг. Түүнийг шагийн билет зарж байна гэж хэн ч хориглохгүй, багсайтал бариад зогсож л байдаг.
2017-07-06
Зочин:
Bid nar her ikh hitsrogdsoniig haruulj bn.
2017-07-04
za yun tasalbar vee:
TUR GOE BOLOH GJ BAINA BID BANKIND ZEELGUI BOLOH GJ BN
2017-07-04
Baga:
ТАСАЛБАРАА ОНЛАЙНААР БОРЛУУЛЧИХАА ХО
2017-07-03
Зочин:
HAJUUGIIN LUIVAT ULGER
2017-07-03
Иргүн:
Манай наадмын тасалбар бүү хэл олимп,олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийн тасалбарыг on-line-р зараад болоод байхад иргэдээ доромжилж байдаг төр засаг Монголоос өөр байгаа болов уу ??? Одоо засаг барьж байгаа мундаг МАН энэ өчүүхэн асуудлыг дор нь шийдчих байлгүй дээ .
2017-07-03
жав:
Дээр л гараад суучихвал юу хийхээ мартдаг 76.г байнга чихдэж байхгүй бол тэр суудал нь мартуулдаг болотой шүү..
zochin:
ene nees hetsuugii n hiij bolson hiij bologuidee