МУИС-ийн шинэ номын сан 24 цагаар ажиллана

МУИС-ийн төв номын сангийн барилгын ажил дуусч, сургуулийн удирдлагууд хүлээн авсан байна.
Тус номын сан нь зургаан давхар бөгөөд МУИС-ийн хичээлийн I байрны зүүн талд, Монгол-Японы төвийн урд баригдсан.
Номын сангийн I-IV давхрын баруун жигүүрт уншлагын танхим, зүүн жигүүрт хичээлийн танхим, V, VI давхрыг лабораторийн зориулалтаар барьжээ. Зарим оюутны хувьд номын санд хонож хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх шаардлага гардаг. Тиймээс номын сангийнхаа нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгохоор төлөвлөжээ.
Өмнө нь МУИС-ийн номын сан зөвхөн сургуулийнхаа оюутнуудад үйлчилдэг байсан. Харин шин номын сангаар хүн бүр үйлчлүүлэх боломжтой аж. Номын сангаар үйлчлүүлэхэд МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээрээ үйлчлүүлэх боломжтой бол бусад хүн тодорхой хэмжээний төлбөр төлж, карт нээлгэх шаардлагатай юм байна.
Номын сангийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ