Гурван тэрбумын зөрчилтэй байгууллагад сануулга өгчээ
2017-07-03

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийлээ.

 

Шалгалтаар 3 тэрбум 437 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна. 2015 онд нийт 2.754.8 сая төгрөгийн орлого олж, 3.124.3 сая төгрөгийн зардал гаргаж, 369.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн орлогын төлөвлөгөөг 59.9 хувиар зардлын төлөвлөгөөг 68.2 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөөг -2.339 хувиар биелүүлсэн байна. Харин 2016 онд нийт 3.676 сая төгрөгийн орлого олж, 3.877 сая төгрөгийн зардал гаргаж, 200.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

 

Цаашид тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийн сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зэрэг үүрэг, даалгаврыг “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудад өглөө.   

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ok
2017-07-03
Зочин:
tatan buulgaj esvel negtgej zardal hemnej boldoggui yum u
2017-07-03
Зочин:
Төрд алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчилмаар юм аа хувьд очоод хяналт нь сайжраад ашигтай ажилладаг биз дэ хуьвчлах 5 байгууллага юу болсон бэ
2017-07-03
Зочин:
Төрд алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчилмаар юм аа хувьд очоод хяналт нь сайжраад ашигтай ажилладаг биз дэ хуьвчлах 5 байгууллага юу болсон бэ
2017-07-03
Зочин:
Ийм их зөрчил гаргасан байгууллагыг хуулийн байгууллагад шилжүүлж болдоггүй юм уу Нямосор даргаа зүгээр шалгаад л үүрэг даалгавар өгөөд орхиж болно гэж үү төгс шалгалт хиймээр байна шүү дэ
2017-07-03
Зочин:
ЭХлээд идсэн нөхрийг бариад, дараа нь өргүй болгоод, хамсаатнуудыг баривчлаад, эцэст нь татан буулгая
2017-07-03
иргэн:
Өртэй ТӨБ -ыг Татан буулгаач ээ
2017-07-03