Хилийн боомтууд энэ сарын 15 хүртэл амарна
2017-07-04

 

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараах хуваарийн дагуу амарна. 

 

Монгол-Оросын хилийн боомт:

 

Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр
Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

 

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

 

Монгол-Хятадын хилийн боомт:  

 

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Shuud.mn
Сонин хачин