Хойд Солонгос баллистик пуужин харважээ
2017-07-04

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 09:40 цагийн үед ээлжит баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвасан тухай БНСУ-ын арми мэдээлжээ.

 

 

Пуужинг Хятадтай хиллэдэг хойд Пёнган мужийн Банхёны ойролцоогоос зүүн зүгт буюу Япон тэнгисийн ус руу харвасан байна.

 

Одоогоор ямар төрлийн пуужин харвасан, хэр хол зайнд туссан зэрэг мэдээллийг нягтлан шалгаж байгаагаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штаб мэдэгджээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлал хийсэн. Хоёр орны төрийн тэргүүний айлчлалын гол сэдэв нь цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа Хойд Солонгос улсын эсрэг авах хориг арга хэмжээ байсан юм. Гэвч, нэгдсэн ойлголцолд хүрч чадалгүй өндөрлөсөн байдаг.

 

Ямартай ч, Мүн Жэ Ин Ерөнхийлөгч болсноос хойш зургаа дахь удаагаа баллистик пуужин харвасан нь энэ юм.

 

Эх сурвалж. mminfo.mn

Б.Даваахүү

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
орхих хэрэгтэй эх орноо хамгаалах зэвсэгтэй боллоо гээд цөмийн пуужин харваад энэ шигээ тоглоод сууна гэж байхгүй хуучин цагийн пуужингийн сэгээ устгаж суугаа биздээ хүчирхэг тойрогт байдгаа наадуул чинь мэдэж байгаа
2017-07-24
agi:
zob orhioo ene ulsiig taiban
2017-07-06
Зочин:
Хавчаж шахалгүй зүгээр орхил доо Энэ улсын ард түмэн өөрийн хүслээр амьдрах хөгжөх бололцоо олгож байж Энэ бүрх зүүль хэвэндээ орож итгэлцэл би болно Эх орноо хамгаалах нь буруу үүлдэл биш Үгүй бол дэлхий нийтээр зэвсэгээ хураах хэрэгтэй
2017-07-04
agi:
zob orhioo ene ulsiig taiban
Зочин:
Uuriin gesen bodoltoi tuushtai mundag zaluu
2017-07-04