Дэлхийн яруу найргийн өдрүүд Монголд анх удаа зохион байгуулагдана
2017-07-04

 

Монголын Соёл Яруу Найргийн академи нь дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 

Дэлхийн яруу найргийн өдрүүд нь “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн хамрын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулагдах аж.

 

Данзанравжаа наадам нь цаашид Монголын байгалын үзэсгэлэнт өвийг олон улсад таниулан сурталчлах соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох юм. Мөн Монголын уран зохиолч яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах боломжийг нээж өгч байна.

 

                                                                                                        Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин