Налайхын айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө
2017-07-04

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Нарлагийн гудамжны нийт 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ.Үүнээс есөн өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байгаа гэдгээ тус дүүргийн албаны хүмүүс хэллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн  шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Мөн “Эрсдэлтэй бүсүүдийг тогтоосны дараа тэмдэг тэмдэглгэнүүдээ сайн тавих ажлыг нэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
40-60 онд Налайхын уурхай гүний цооног үүсгэж олборлосны гай шүүдээ.Ер энэ бүсд хаач ийм нуралт, цөмрөлт үүсэх аюултай учир хаалт хашилт хийж хаахгүй бол тэмдэг тэмдэглэгээг тоохгүй хэнэггүй Монгол нэг нэгээрээ алга болдог аюул бий болно. Урд нь хүн сураггүй алга боллоо гэж зөндөө л дуулдаж байсан. Яаж мэдэх юм хэн нэгэн үүнийг буруугаар ашиглаадмуугаар зөгнөж байгаа юм бишшүү гэмт хэрэг хийх ч аюултай. Хурдан арга хэмжээ авах хамгийн зөв шийдвэршүү!!!
2017-07-05

Mgl:
uurhainuudad ni arga hemjee awaach dan hujaanuud narlagaar bitvv
2017-07-04
Зочин:
40-60 онд Налайхын уурхай гүний цооног үүсгэж олборлосны гай шүүдээ.Ер энэ бүсд хаач ийм нуралт, цөмрөлт үүсэх аюултай учир хаалт хашилт хийж хаахгүй бол тэмдэг тэмдэглэгээг тоохгүй хэнэггүй Монгол нэг нэгээрээ алга болдог аюул бий болно. Урд нь хүн сураггүй алга боллоо гэж зөндөө л дуулдаж байсан. Яаж мэдэх юм хэн нэгэн үүнийг буруугаар ашиглаадмуугаар зөгнөж байгаа юм бишшүү гэмт хэрэг хийх ч аюултай. Хурдан арга хэмжээ авах хамгийн зөв шийдвэршүү!!!
anhaarah l asuudal:
Shuud bulahguil dee mergejliin baiguullagiin dugnelt garsnii daraa eh uusveriig olj tostoosnii daraa bulah uil yavts yabahgui bol urgejilsen nuralt yabagdah ayultai!!!!!!!!
2017-07-04
Зочин:
40-60 онд Налайхын уурхай гүний цооног үүсгэж олборлосны гай шүүдээ.Ер энэ бүсд хаач ийм нуралт, цөмрөлт үүсэх аюултай учир хаалт хашилт хийж хаахгүй бол тэмдэг тэмдэглэгээг тоохгүй хэнэггүй Монгол нэг нэгээрээ алга болдог аюул бий болно. Урд нь хүн сураггүй алга боллоо гэж зөндөө л дуулдаж байсан. Яаж мэдэх юм хэн нэгэн үүнийг буруугаар ашиглаадмуугаар зөгнөж байгаа юм бишшүү гэмт хэрэг хийх ч аюултай. Хурдан арга хэмжээ авах хамгийн зөв шийдвэршүү!!!
zocin shunu:
shunu untaj bsan gerteegee ingeed tsumuruud orchihvol yanaaa aimar ym
2017-07-04