“Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт сургалт боллоо
2017-07-05

 

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын нийт 40 орчим удирдлага, албан хаагч оролцлоо  гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин