Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм
2017-07-05

 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. 
 
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс  эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж найман жил суулаа. Дөрвөн жил АН Засгийн эрх барьсан. АН ард түмэндээ үнэхээр хайртай байсан юм бол эрх барьж байх үедээ өрийг нь хүчингүй болгочих нь яасан юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс ард иргэдийг дандаа хуурдаг. 2016 онд Эх орны хишиг тараана гэж Ц.Элбэгдорж цамнаж эхэлсэн. Найман жил Ерөнхийлөгч хийхдээ эх орны хишгийг ард түмэндээ өгөх ганц ч алхам хийсэнгүй. 2007 онд орчуулагч Н.Энхбаяр бас эх орны хишиг хүртээнэ гэж хэлсэн. Н.Энхбаярын нам эрх барьж байхдаа Эх орны хишгийг ард түмэнд тараах талаар юу ч хийгээгүй, бултсан. Одоо энэ дунд сургуулийн боловсролтой, зураач этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд иргэдийн өрийг тэглэнэ гээд эхэллээ. Энэ нөхөр сайд байсан шүү дээ. Х.Баттулга сайд байхдаа ард түмнийхээ өрийг дарж байх нь яасан юм бэ. Сайд хийж байгаад Засгийн газраа “өшиглөөд” унагачихсан шүү дээ. Ард түмний саналыг луйвардаж авахын тулд илэрхий залилан хийж байна. Ингээд харахад тоглоом ч юм шиг сэтгүүлч, орчуулагч, дунд сургууль төгссөн зураач гурав Монголын төрөөр арав гаруй жил тоглож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болбол иргэдийн өрийг цайруулна гэж байхгүй. Энэ чинь яг нарийндаа Х.Баттулгыг нэр дэвшигчээс татах үндэслэл болно. Мөн Солонгосоос 50 сая вон авсан гэх этгээд баахан цамналаа. “Би зохион байгуулалттай зүйлд орчихлоо” гээд байгаа. Мөнгө авснаа үгүйсгэж чадахгүй байдаг. Гэрийнх нь хаалгыг АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд нар тайлаад өгчихсөн юм уу хаашаа юм. Тэгээд ард түмний цагаан хуудас өгье гээд уриалаад байдаг. Нарийн ярих юм бол С.Ганбаатар ч нэр дэвшигчээс татах болзол хангасан хүн. 
 
Ч.Хүрэлбаатар: Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна

-Өр тэглэнэ гэдэг нэгдүгээрт, хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн чиг баримжаатай зөрчилдөж байна. Гуравдугаарт, өргөн барьсан мөрийнх нь хөтөлбөр хууль зөрчсөн. Дөрөвдүгээрт, үндсэндээ эдийн засгийг самрах бодлого. Бид төсөв, төсвийн гүйцэтгэл ярьдаг. Эцэст бидэнд ямар үр дүн гарч байна гэхээр өнгөрсөн хугацаанд төсөвт суугаагүй мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр эргээд эдийн засгийг хямраадаг гол нөхцөл болж байгаа. Тэгэхээр Аудитын газар үүнийг хуулийн дагуу хэлж зогсоох ёстой. Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, төрийг хэдэн хүн самраад дуусгах нь байна шүү дээ. Мэдээж өртэй ард иргэд үүнийг нь хийчээсэй, болчихоосой хүсэх нь ойлгомжтой. 



Гэтэл яг өнөөдөр гадаадад төлөх өрөө төлж чадахгүй, улс орноороо хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж байсан улс шүү дээ. Гэтэл АН гадаад өрөөсөө гадна дотоодын өр нэмэгдээд, дээр нь Монголбанкны Н.Золжаргалын өрийг ч төлье гэж байгаа юм байна. Төмөр замаас хулгай хийгээд гадаад руу гараад явсан Ганбат,  мөн төмөр замаас хулгай хийж, буруу бодлого явуулсан Бат-Эрдэнэ гэдэг хүний өрийг ч төлье гэж байгаа юм байна. Ингэж завхруулж болохгүй. Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна шүү дээ. Алийн болгон хууртагдаж улс орныг самруулж дуусах юм бэ. Эргээд энэ буруу үйлдлийг засах гэж үйл тамаа цайж байна шүү дээ. 

Х.Сүрэн
Shuud.mn
Сонин хачин
eeeeeeee:
Hyamdorjoo chi hel amaa bilvvdeed yu ch hiilgedeggvi bsan sh dee
2017-07-06
иргэн:
хүн боловсролын хэмжээгээр сэтгэдэг гэж эртний үг байдаг даа
2017-07-06
Зочин:
MONGOL NAADAMAA SYYN TSAGAAN SONGUULITAI UGTAN SAIHAN NAADATSGAAY. SAIHAN BAYRLATSGAAGAARAI ??? HAMGIIN ZOB SONGOLT?!!??
2017-07-06
Зочин:
Энэ өр тэглэнэ гээд байгаа амлалт яавч жирийн иргэдэд зориулсан амлалт биш энгийн жирийн иргэдийн өр ч бас тийм их биш харин зөвхөн өөрсөддөө зориулан гаргасан амлалт байх. Өөрсдийнх нь өр гэж хэдэн арван тербум болно доо аягүй бол
2017-07-05
Зочин:
ard tumnii sanaliig avahiin tuld ilerhii hudal yarij bgaa ni eronhiilogchiin alban tushaald ulairan temtsej yu ch hiihees butsahgui bolchihson yum bish uu , ehe ardchilsan nam.
2017-07-05
Зочин:
Ix zuv zuil yrij bnshvv AN iinxan boduushtai l ym!
2017-07-05
Зочин:
Тийм шүү 8 жил тарьсан балгийг нь засаад л явж байна.
2017-07-05
Зочин:
NYAMDORJ GUIA TURSHLAGATAI ULS TURCH ULTAISUURITAI ZUIL L HELJDEE
2017-07-05
зочин:
Ман зууны булай манлай хүчиндэгч намаар тодорлооккккк
2017-07-05
Зочин:
Боловсрол гэж их ялгаатай. Яалт ч үгүй боловсролтой хүний бодож сэтгэх чадвар өөр ш дээ. Эргэн тойронд байгаа хүмүүсээ хараарай. Бас бүгд ч тийм биш л дээ. 90 хувь нь ортой шүү
2017-07-05
Зочин:
Хамгийн их хохирч байгаа нь өндөр настан энгийн татвар төлдөг албан хаагчид. Бидний татварын мөнгө оногдох ашгийг авна гэсэн. Төлөх мөнгөгүй дээ биш төлөх сэтгэлгүй хулгайчид их байна. Ан ынхан бүгд үл хөдлөх хөрөнгөтэй. Тэр Эрдэнэ байна. Дүүргийнхээ өндөр насны төлөөллийг мөнгөөр хуурчихсан. Нөгөө авгай нь настайчуудыг нэг загнаж нэг аргадаж өөрийн талд санал өгүүлдэг. Хэрүүлч эмгэн нэг байгаа
2017-07-05
хөх тэнгэр:
Нямка ах гуай та одоо жоохон буурь суурьтай, эртний ухаант өвгөд шиг аядуухан байвал яаахсан бол. Таны нэр хүндэд л хэрэгтэй байх боловуудаа. АН төр барьж байхдаа ингэхгүй яасан юм, тэгэхгүй яасан юм бэ гэдэг асуудлуудаа та нар өөрсдөөсөө асуучихвал уг нь дээр баймаар даа. АН нам танай том сөрөг хүчинтэй хамт тухайн төр, засгийг барьж байсныг марчихаагүй болтойдоо. Тэр үед яаж шантаажилж, боож, хааж ажлыг нь явуулдаггүй байснаа эргээд нэг бодож, санаж, сэрж болохгуй л байна уу. Тэр үеийн АН-ын алдаа дутагдал бүгд танай настай салшгүй холбоотой доо хө.
2017-07-05
Зочин:
Яг үнэн. АН хулгайч нарын идсэн өрийг ард иргэд төлөх болж байна. Иргэдийн өрнөөс илүү их өртэй хүмүүс шүү дээ. Би Баттулгад санал өгсөн байсан. Одоо бол өгөхгүй. Худал хуурмаг юм их хийж байгааг нь би мэдэрсэн учраас.
2017-07-05
иргэн:
Энэ ч бас эвлүүлэг байна даа баян нам төр барих сайхан юмаааа бас сонгуультай жил бүр ч янзтай гэнэт гэнэт хараа үзээ хийгээ дл мартагдахааргүй л зун болж байна даа хөдөөдөө гантайг эс тооцвол
2017-07-05
Зочин:
Зураач, сэтгүүлч, орчуулагч 3.... нэр татах болзол.... гэмт хэрэг... хууралт.... 8 жиү..., 4 жил...За за хэнд санал өгөх бол ойлгомжтой шүү. Ард түмэн минь ээ.
2017-07-05
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597
2017-07-05
zochin:
khuukhdiin mungiig bugded ni ugukguy yalgawarlaj baisnaa yaakhaw
2017-07-05
Зочин:
Нямка ахаа танай намын засгын газар ямар их мөнгөтэй байна . Хүүхдүүд мөнгийг нь нөхөж өгнө гэнэ хөгшид хөгжлийн бэрхшээлтэйд унаа ны мөнгө өгнө гэнэ тийм л их мөнгөтэй байсан бол 6.26 наас өмнө өгч хэвтэхгүй яасын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу Наадамын дараа мөнгөө өгөхөө зогсоох байлгүй Даргаасаа авахуулаад худалчууд цуглсасан МАН-хан. Тав арав хоногын ой санамжтай эргэж буцсан шийдвэр гаргадаг энэ намыг хэлсэн дээр нь түргэхэн шиг хүүхдийнхээ мөнгийг аваарай аав ээжүүд ээ Удахгүй юу ч гэж залаад зогсоож мэднэ шүү яараарай
2017-07-05