4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2017-07-05

2017 оны 07 дугаар сарын 04-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 386 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 297 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Үүнээс 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 ослын улмаас 5 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон, мөргөлдсөн 9 ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

 

Орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

 

Тухайлбал:

 

СБД-ийн нутаг Герман элчингийн зүүн уулзварт H.Avante XD маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон.

 

Орон нутагт:

 

2017.07.04-ний 21 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын нутаг шороон замд T.Prius-20 маркийн А жолоочтой автомашин явган зорчигч 9 настай М-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин