Эрх баригчдын уйваагүй үйлдэл хэрээс хэтэрлээ
2017-07-05

Гэрэл зургийг MPA.mn

 

АН-ын удирдлагууд Төрийн ордны А танхимд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Сонгуулийн сурталчилгаа хаагдсан. Гэтэл эрх баригчид хууль зөрчиж, төрийн эрх мэдлээрээ далайлган, МАН-ын дарга М.Энхболд төлбөрт мэдэгдэл хийлээ. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хууль дээдлэн ажиллах хуультай. Өөрт ногдсон эрх ашгаараа хууль зөрчиж байгаад харамсаж байна.  Энэ сонгуульд ямар ч  үнээр хамаагүй ялагч байх гэсэн эрх баригчдын уйваагүй үйлдэл хэрээс хэтэрч байна.

 

Төрийн ордон гэдэг бол тусгай хамгаалалттай бүс. Тэр дундаа УИХ-ын даргын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Хэн нэгэн орж, бичлэг хийгээд байдаг зүйлгүй. Эрх баригчид “Ард түмэн Сарандаваагийн үгэнд итгэж байгаа гэх зэрэг яриа бол ямар ч эвлүүлэггүй бичлэг. Үүнд АН-ын оролцоо байхгүй. МАН-ын гишүүд дотроосоо гаргаж байгаа зүйл. Мэтгэлцээн гэдэг бол мэтгэлцээн биш зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн жүжиг байжээ.

 

Нэр дэвшигч С.Ганбатаар, Х.Баттулга нарын дүрд Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар тоглож, М.Энхболд өөрийнхөө дүрд тоглож, төрийн эрх мэдлийг хүч түрэн авах гэсэн үйлдэл. АТГ-тай холбогдох нэвтрүүлгийг хэн нэгэн зохион байгуулаагүй. АН-ын оролцоо өөдсийн чинээ ч байхгүй. Чөлөөт уран бүтээлчид хаанаас юугаа олоод, олон нийтэд юугаа үзүүлэх нь эрх чөлөөгүй асуудал.

 

60 тэрбум төгрөгийн 90 минутын бичлэг бол нэг газарт, нэг цагт бичсэн гэдгийг гадаадын өндөр мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж ярьж байгаа хүн Ерөнхийлөгч болж чадах уу. Өнөөдрийн хүртэл хууль, цагдаагийн байгууллага дээр нэг ч хөдөлгөөн хийхгүй байна. Төрийг хууль бусаар худалдан авах гэсэн гэмт хэргийг сонгууль өнгөртөл чимээгүй байлгах гэж  байна.  60 тэрбумын бичлэг гэдэг Монгол төрийн эрх мэдлийг яаж хууль бусаар аваад, зарж мөнгө болгох вэ гэсэн ноцтой үйлдэл. Эвлүүлэг байсан гэдэг ганц үгээр няцаах гэж байгаа нь эрх баригчдын арчаагүй үйлдэл.  Ард түмэн үнэн худлыг ялгасан байх.

 

Төсөвт тодотгол хийхгүйгээр  хүүхдийн мөнгийг олгож болохгүй

 

Эрх баригч намын Засгийн газар ноцтой хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш юм. Хүүхдийн хөгжил хамгаалалд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Энэ мөнгийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар зогсоосон байсан. Бид хүүхдийн мөнгийг 20 мянга болгож олгож эхэлсэн. Ноднин хүүхдийн мөнгийг эрх баригчид зогсоосон. ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэгт хүүхдийн мөнгийг хасна, багасгана гэдэг амлалт авснаа хэлж байсан.  Гэвч ОУВС-тай зөвшилцсөн ямар ч баримт байхгүй. Хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэрээр биш УИХ-ын тогтоол гаргаж, төсвийн тодотголд тусгах ёстой. Урьдчилан тооцоогүйгээс төсвийн урсгал зардал нэмэгдвэл улсын төсөвт тодотгол хийх хуулийн заалттай.  Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох гэж байгаад талархаж байгаа ч худал хуурмаг байдлаар энэ шийдвэрийг гаргаж байгааг бид эсэргүүцнэ. Эх үүсвэр нь хаана байна. Ард түмэн тэнэг биш. Хүүхдийн мөнгийг олгоход ОУВС-тай ярьсан уу, төсвийн тодотгол хийхгүйгээр энэ мөнгийг яаж олгох вэ?

 

“Эрдэнэт” өнөөдөр хэний ч өмч биш

 

АН  уул уурхайтай холбоотой ард түмэнд ногдол ашгийг олгохыг шаардаж байгаа. Үүнд ч бид ажиллаж байна. Бид оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэе гэдэг санал оруулсан. Тэд уул уурхайгаас олж байгаа орлогыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгох хэрэгтэй. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь хэний ч өмч биш, шүүх түдгэлзүүлсэн байгаа. Өөрт ирээгүй өмчөөс ногдол ашиг тараана гэж байж болохгүй. Уул уурхайн ашигт малтмалаас олж байгаа орлогоос ард түмэнд ногдол ашиг тараах ёстой.

 

МАН Сонгинохайран, Баянзүрх дүүрэгт хоёр хоёр тэрбум төгрөг тараах гэж байна 

 

Говь-Алтай аймагт их хэмжээний мөнгө тараах гэсэн гүтгэлийг АН эсэргүүцэж байна. Бид баруун таван аймгийн АН-ын сонгуульд ажиллаж байсан хүмүүсийн унааны, хоолны зардлыг олгох гэж байсан. Цагдаа хүчний байгууллага эрх баригчдын талд хэтэрхий уйваагүй ажиллаж байна. АН өнөөдөр гэм буруутайдаа хүлцэнгүй хандаад байгаа юм биш. Бид өнөөдөр нийгмийг эмх замбараагүй байдалд турхирахгүй байх, амгалан тайван байдлыг хангах үүднээс АН хүлээцтэй хандаж байгаа. Хэнтий аймгийн намыг даргыг барьж, саатуулсан байгаа. Цагдаагийн байгууллага хэн нэг эрх барьж байгаа намын ташуур байж болохгүй.  Дөрвөн аймгийн манай намын дарга нарыг цагдаагийн байгууллага цагдан хорьж, мөнгө авсан уу, тараасан уу гэдэг байцаалт авсан байна. Ингэж болохгүй. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Сонгуулийн өмнө зогсоосон байсан шийдвэрээ  сонгуультай холбоотой буцаан гаргаж байгаад харамсаж байна.

 

Төрийн албыг сонгууль хүчээр дайлчилж байна.  Ховд, Говь-Алтайд сонгуулиар  ажилласан Гэмтлийн эмч нар осолд орж Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн.  Өнөөдөр ЗТХЯ-ныхан Жаргалантын аманд амрахаар явж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр хоёр тэрбум төгрөг тараахаар болсон байна. Сонгогчдын иргэний үнэмлэхийг худалдан авч байна. Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулна гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mungu taraaj bna l geh ym haaguur taraagaad bga ym be avah ymsan songuuli bolognoor l mungu taraasan l geh ym haaguur taraadag ym bol Songinohairhand l lav taraagaagui hudlaa yariad baidag ymuu
2017-07-06
zochin:
200 hyvi demjij bna
2017-07-06
Зочин:
Ардчилсан намынханд ард түмэн саналаа өгсөн үү? Та нарыг юу ч хийж чадаагүй болохоор сонголтоо хийж том дүн тавьсан. Та нар одоо боль та нарын хэрэг ёстой байхгүй байна. Энэ хүмүүсийг ажлыг нь хийлгэ бид бас тайван сайхан амьдармаар байна.
2017-07-06
Zochin:
Yagaad adilhan har bj bi arai tsagaan gedeg shig yum yariad bdag yum be zasag barij bhdaa sorog huchniihee ugiig sonsdog bailuu ted ch gesen sonsoh uu erh barij bh hugtsaandaa uliigee hiij bsan yum nam dotroo ev tunjingui baidal chin buh zuiliig mongoor shiiddeg gedgiig hamgiin ih demjdeg heregjuuldeg garuud bj demii yumand zovj bh yum yadag yum uhsen humuusiin mongiig idej boldog yum chin uhsen huniig songuuli oguulehgui yu
2017-07-06
Анар:
Тэгээд хүүхдийн мөнгө өгч болохгүй юу? Бас Эрдэнэтийн хувьцааг ард түмэнд өгч болохгүй юу? Та нар 2016 онд Эрдэнэтийг кармаандаа хийсэн, сүрхий мэдэгой дэл хийгээд шангаа хүртсэн. Байдал өөр болсныг ард түмэн ухаантай хойно олж мэдчихээд, хэнийг сонгохоо тодорхой болгоод байнаа.
2017-07-05
MONGOL:
BZDUUREGT TARAAGAAD EHELSEEN IHEVCHILEN TANDAG HUMUUSEREI DAMJUULJ AIL AILAAR OROOD EHLEED SHUUD 40 BELEN UGUUD SNAL HURAALTIIN DARAA BILE UGUUD NEMEED 40G UGNU GD YVAAD BNAA TSAANA CHIN.MUNGIIN AVAAD BAI UGUHDUU MONGOLDOO UGUUREII. MONGOLCHUUDAA..........
2017-07-05
irgen:
Zarim humuus bodloo mash amarhan uurchluh umaa. Sayhan huuhdiin mungiig ulgavartai ugluu geed baisan , mungu muutai ued hoishluullaa geed baikhad oilgoogui , odoo ediin zasagt jaakhan ch bolov uurchlult garch baigaa ni unen sh dee , statistik medeegeer ... ard olon maani bayarlana sh dee huuhdiin munguu avmaar l baigaa , naadmaas umnu , huuhduud goyog bas bayarlag . Zasgiin gazar sain ajillaj baina gej bodoj bna , hamtraad demjeed ajillaj bolokhgui u , zarim gishuud darga nar...
2017-07-05
irgen:
Zarim humuus bodloo mash amarhan uurchluh umaa. Sayhan huuhdiin mungiig ulgavartai ugluu geed baisan , mungu muutai ued hoishluullaa geed baikhad oilgoogui , odoo ediin zasagt jaakhan ch bolov uurchlult garch baigaa ni unen sh dee , statistik medeegeer ... ard olon maani bayarlana sh dee huuhdiin munguu avmaar l baigaa , naadmaas umnu , huuhduud goyog bas bayarlag . Zasgiin gazar sain ajillaj baina gej bodoj bna , hamtraad demjeed ajillaj bolokhgui u , zarim gishuud darga nar...
2017-07-05
irgen:
Zarim humuus bodloo mash amarhan uurchluh umaa. Sayhan huuhdiin mungiig ulgavartai ugluu geed baisan , mungu muutai ued hoishluullaa geed baikhad oilgoogui , odoo ediin zasagt jaakhan ch bolov uurchlult garch baigaa ni unen sh dee , statistik medeegeer ... ard olon maani bayarlana sh dee huuhdiin munguu avmaar l baigaa , naadmaas umnu , huuhduud goyog bas bayarlag . Zasgiin gazar sain ajillaj baina gej bodoj bna , hamtraad demjeed ajillaj bolokhgui u , zarim gishuud darga nar...
2017-07-05
Зочин:
Oorsdoo erh barisan 4 jild yamar bolgoloodoo arai hiij ediin zasag sergej baigaa yum bish uu.AN arai denduu yumaa ard tumnee hagarduulaad nam dotroo ch boon budlian
2017-07-05
mgl:
icheesei odoo bolchihiichdee guij bna
2017-07-05
Зочин:
Ой санамжаа алдсан хүмүүс төрд гарч, улс орныг удирдана гэж бүү сана.
2017-07-05
Зочин:
тийм шүү
2017-07-05
Зочин:
Салга толгой Бат Үүл Самарч дуусдаггүй Эрдэнэ мэт болио о. Нэг нь хүүхдийнхээ идсэн тэр бум тэр бумаар нь тусалсан хөрөнгө мөнгөө улсад нь тушаа нөгөөх нь нийгмийн даатгалын хөрөнгө мөнгө идэж үхсэн хүн аиьдруулж луйвар хийсэн хариуцлагаа хүлээ. Нэр цэвэр үйлс цэвэр хүмүүс АН ыг төлөөлж дуугарах эрхтэй . Луйварчид дуугарна гэдэг луйвараа хаацайлах арга
2017-07-05
zochin:
200 hyvi demjij bna
Зочин:
тийм шүү
Зочин:
СОНГУУЛИЙН МАРГААШ ОУВС ЗӨВШӨӨРСӨНГҮЙ ГЭЖ ШААНА ДАА ЭНЭ МАН ГАРУУД
2017-07-05
Зочин:
баруун таван аймагт та нарын тараах гэж байсан мөнгийг танай дүлзэнгүүд мэдээлснээр тараагдаж амжаагүй тул энколд баруун таван аймагт гараа биз дэ.
2017-07-05
zochin:
hvvhdiin mongo ogoh n zovoo. ediin zasag saijraad eheltseen
2017-07-05
зочин:
хүүхдийн мөнгийг өгөхгүй байна гээд байсан хүмүүс яагаад эсэргүүцээд байгаа юм вэ. эдийн засаг сайжирвал өгөхгү юмаа өгч болно биздээ
2017-07-05
zochin:
Unen shuu.
2017-07-05
Зочин:
Өнгөсөн 4 жилд ард түмний бүтээснийг дуустал идээд дээр нь зээл авч дуустал идсэн хүмүүс тэгээд увайтай юу. Битгий инээд хүргээд байгаарай.
2017-07-05
zochin:
Unen shuu.
Зочин:
Uursduu yadag bilee dee iim amarsan Martana gej bdgaaa
2017-07-05
Зочин:
Ой санамжаа алдсан хүмүүс төрд гарч, улс орныг удирдана гэж бүү сана.
Zochin:
MONGOL TUURIIN DAMPUURAL.TA 2 ADILHAN.TSAGAAN SONGUULIIN TULUU NEGDETSGEEYE
2017-07-05
Зочин:
Өөрсдийгөө хичээвэл яасын бас л адилхан байж
2017-07-05
deermechin:
ene deeremchin ungursun 4 jil uuruu yu hiij baisnaa odoo tolind harj baigaad bayartai baina. adildaa adil godoldoo godol. hohino meduu
2017-07-05