Залуучуудын шигшээ баг Өмнөд Солонгосыг зорилоо
2017-7-5

 

7 сард Азийн 23 хүртэлх насны АШТ болох гэж байгаа билээ. Саяхан лигийн легионеруудтай нөхөрсөг тоглолт хийж, 3:0-ээр буулган авсан залуучуудын шигшээ баг календарчилсан бэлтгэлийнхээ дараагийн  арга хэмжээнүүдэд хамрагдах гэж байна. Тодруулбал манай 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр БНСУ-ыг зорьж байна. Тэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Солонгосын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд  “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоног байршсан бэлтгэл хийх юм. Уг бэлтгэлийн үеэр БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон БНСУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн гуравдугаар лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай гэнэ.

 

Тэднийг хилийн чанадыг зорихоос нь өмнө  МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шижир, техникийн хэлтсийн захирал  Ш. Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, амжилт хүссэн байна.

 

Манай баг Азийн АШТ-ийн “H” хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтоо 7 сарын 19-нд Тайландын багийн эсрэг хийнэ. Харин үүний дараа 21-нд Индонези, 23-нд Малайзын багуудтай тус тус тоглох хуваарьтай байгаа юм. Нийт Монголын хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс залуучууддаа амжилт хүсье.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сурах гэж бултаад үлддэг тал бий шүү!
2017-07-06
Zochin:
Sain suraad ireerei
2017-07-05