Наадмын түрүү бөх “Ланд Крузер-200” хөлөглөнө
2017-07-06

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хэдхэн хоногийн дараа Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам болно

 

Өмнө жил буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас  “Ланд крузер-200”  авто машиныг гардуулан өгч байсан.

 

Өнөө жил мөн “Тоёото мотор корпораци” манай Улсын Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр дөрөв дахь жилдээ ажиллах аж. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхийг дахин “Ланд круйзер 200” автомашинаар мялаахаар зэхжээ.

 

Түрүү бөхөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд 11.30 цагт Чингисийн талбайд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин