Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг ажиглаж байгаа
2017-07-07

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад саналаа өглөө. Тэрбээр сонгогчдод хандан "Өнөөдөр монголчууд маань Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох түүхэн хариуцлагатай сонголтыг хийж байна. Энэ сонголтыг олон улсын ажиглагчид ажиглаж байна. Мөн гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагчид энэ сонгуулийн үр дүнг ажиглаж байгаа.

 

Манай Засгийн газар байгуулагдаад жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хийсэн гол ажил бол хөрөнгө оруулагчдын итгэлийг олж байж, ажлын байрыг бий болгож, ард түмнийг маань ажил, орлоготой байлгах нөхцөл бололцоог бүрдүүлэх байсан. Хөрөнгө оруулагчид маань бидний үйл ажиллагааг талархан хүлээн авч, Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, хагас жилийн байдлаар 5900 иргэн ажилтай болсон байна.

 

Ингээд нийт монголчууддаа баяр наадмаа сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөе" хэмээлээ.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ чинь сурталчтлгаа яваад байна шуу дээ! Хууль падгуй юу?
2017-07-07