Сонгуультай холбоотой 31 гомдлыг шалгаж байна
2017-07-07

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын явцын зөрчил, үйл явцын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

 

ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл “12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 143 гэмт хэрэг, зөрчлийн шинж мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс 31 нь сонгуультай холбоотой гомдол, мэдээлэл байна. Нийслэлийн хэмжээнд 30, орон нутгаас 1 гомдол мэдээлэл ирж, шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Улсын хэмжээнд сонгуулийн 1983 хэсгийн санал авах байрыг цагдаагийн 2803 албан хаагч хамгаалан, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин, үүрэг гүйцэтгэж буй юм.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин