Монгол наадам урианхай сурын харваагаар эхэллээ
2017-07-07

Гэрэл зургийг mpa.mn

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Сурын талбайд өнөөдөр  09.00 цагт эхэллээ. 

 

Урианхай сурын харваанд 100-аад харваач цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорно. Харин маргааш Буриад сурын харваа явагдана.

 

 Үндэсний баяр наадмын сурын харваа халх, буриад, урианхай гэсэн гурван төрлөөр явагддаг. Урианхай сурын харвааны талаар ШУА-харьяа Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.ЭрдэнэбаярНүүдэлчдийн ахуйн шаардлагад тулгуурлан үүссэн боловсронгуй харвуулт тэмцээн нь Урианхай сурын харваа юм. Хөгжлийнхөө явцад эдийн болон оюун санааны өндөр соёлыг өөртөө агуулж, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой угсаатны бүлгийн дунд өвлөгдөн үлджээ” хэмээн бичжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин