Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ирүүлсээр байна

img

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өндөрлөлөө.  Тиймээс сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын ирцийн мэдээлэл болон санал тооллогын дүнг автомат машинаас хэвлэж  СЕХ-нд мэдээгээ ирүүлж байна. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлсэн саналын дүн мэдээллийг дэлгэцээр шууд үзүүлж  байгаа юм.

 

Хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 403651, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 507514 сонгогчийн саналыг тус тус аваад байна.   Ийнхүү сонгуулийн хэсгийн хороод мэдээгээ ирүүлсээр байна. 

 

Урьдчилсан байдлаар  дахин санал хураалтын сонгогчдын ирц хүрсэн гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авснаар Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэх юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
САРМАГЧИНТАЙ ЯАСАН АДИЛХАН ЮМБЭ ХЭ ХЭ ККК
2017-07-08
Зочин:
Enhbold garah ni todorhoi doo. Hoshnogodorjiig gadaad ruu zugtahaas ni omno barij horioroi
2017-07-07