Х.Баттулга 50.6 хувийн саналаар тав дахь Ерөнхийлөгч болов
2017-07-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг энэ сарын 7-нд орон даяар зохион байгуулж дууслаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2017.07.09/ мэдээллээ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын олонхийн саналыг авч, ялалт    байгуулжээ.

 

2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад нийт  1 сая 207 мянга 787 сонгогч саналаа өгсөн. Үүнээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497 мянга 67 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авчээ.

 

Хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын ирц 50 хувьд хүрэх ёстой бөгөөд хоёр нэр дэвшигчийн аль нэг нь  50+1 саналыг авснаар ялалт байгуулах боломж бүрдэх хуулийн заалттай. Тэгвэл сонгогчдын ирц улсын дүнгээр 60.6 хувьтай гарсан төдийгүй АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 1 сая 207 мянга 787 сонгогчийн олонхийн буюу 611.226 сонгогч буюу 50.61 хувийн санал авч, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Содном:
миний ойлгож буйгаар 50 дээр нэмэх 1 гэдэг нь бүх санал өгсөн хүмүүсийн 50 хувь дээр 1 сонгогч гэсэн байхаа. Жишээлбэл 1207787 сонгогчийн 50 нь 603894 түүн дээр нэмэх 1 сонгогч буюу 6О3895-аас дээш сонгогчийн санал авах гэсэн үг байхаа.
2017-07-09
USA:
Баяр хvргье
2017-07-09
USA:
Баяр хvргье
2017-07-09
Зочин:
50,60 болон 501 50 аравны 1 гэсэн үг биш шүү дээ 50 дээр 1-ийг нэмэхээр 51 биз дээ. ЭНД 50,6 байгаа биз дээ........энэ 2 тоог тайлбарлаж өгөх хүн байна уу.
2017-07-09
Содном:
миний ойлгож буйгаар 50 дээр нэмэх 1 гэдэг нь бүх санал өгсөн хүмүүсийн 50 хувь дээр 1 сонгогч гэсэн байхаа. Жишээлбэл 1207787 сонгогчийн 50 нь 603894 түүн дээр нэмэх 1 сонгогч буюу 6О3895-аас дээш сонгогчийн санал авах гэсэн үг байхаа.
USA:
Баяр хvргье