Гавьяат яруу найрагч А.Эрдэнэ-Очир
2017-07-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаав.

 

  Мөн СХД-ийн 1-р хорооны иргэн, зохиолч Нумандоржийн Халзаа, Интерком сиди ХХК-ийн ерөнхий захирал Донойн Цэдэн-Иш , Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ахлах редактор Базаржавын Нацагдорж, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад нэвтрүүлэгч Дүгэрсүрэнгийн Шатархүү нар тус тус СГЗ цол хүртлээ.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин