Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
2017-07-11

 

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

 

  • 08.00-11.40 цагт: Азарганы уралдаан  /Хүй долоон худагт/

 

  • 08.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харва /Шагайн асарт/

 

 

  • 09.30 цагт: Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.

 

 

  • 11.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа. 

 

 

  • 11.10 цагт: Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811,  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 11.20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 11.30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

 

 

  • 12.30 цагт:  Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

 

 

  • 13.00-17.00 цагт:   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 13.00-16.00 цагт: Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 13.30-14.00 цагт:  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

 

 

  • 14.00 цагт: Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

 

 

  • 14.00-17.00 цагт:   Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/ 

 

 

  • 14.30-16.30 цагт:  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

 

 

  • 16.20-18.00 цагт: Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 16.30-20.00 цагт:  Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

 

 

  • 17.10-20.00 цагт:  Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

 

  • 21.00-23.00 цагт: “Улаанбаатарын үдэш” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

 

 

  • 23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/
Shuud.mn
Сонин хачин