Ерөнхийлөгч Х.Баттулга сурын харваагаар зочлов
2017-07-11

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.

 

Наадмыг нээж, ёслолын ажиллагааг үзэж сонирхсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга   сурын талбайд зочиллоо.  Дараагаар нь шагайн харвааны асраар зочилсон юм. 

 

Улсын баяр наадмын үеэр сурын харваагаар зочилсон төр тэргүүн нум сум харвадаг. Харин шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга нум сум харвасангүй. Гэхдээ шагайн асраар зочилохдоо шагай нясалж, цэц мэргэнээ сорилоо. 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин