Харваачид цэц мэргэнээ сорьж байна
2017-07-12

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харваа гурав  дахь өдрөө сурын талбайд үргэлжилж байна.   Энэ жил үндэсний сурын харваанд нийт 540 харваач оролцож байгаагаас 240 нь цол зэрэггүй, шинэ залуу харваачид юм.  Нийт  40 сум тавьж цэц мэргэнээ сорьдог.

 

Харваачдаас 40 сумыг бүрнээр нь  улсын мэргэн харваач н.Даваахүү, н.Оюунчимэг, Л.Отгонбаяр нар тавьсан байдаг байна. Өчигдөр үндэсний сурвын харваанд  20 сумыг тавьж, урьдчилсан дүн гаргасан. Өнөөдөр дахин 20 сум тавьж, цэц мэргэнээ сорино.   540 харваач есөн зурхайд хуваагдан, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин