Ц.Содномдоржид ”Land-200” машин бэлэглэлээ
2017-07-13


 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. 

 

 

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн байлцлаа. Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

 

Автомашин гардуулах ёслолын үеэр Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ. Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Albagui sh dee
2017-07-15
ouyni sport:
Ouynii sportoo bas ingej unelj baigaasai. Ouyn uhaanaa unelj chaddag uls hugjdog um shu de
2017-07-14
zochin:
Yahav,Toyota company machin beleglene gedeg chin ulsiin maan egch chdahgui yumiig egch baigaa biz, dahin nutgiin zevlel ny egeed baigaag ny oilgosongui.
2017-07-14
Zochin:
2 machintai bolgoj soliorch baikhaar oron bair beleglehgui dee, 2 machinaar yadag bainaa, ideltei bish ,belegee zev songoj egch baimaar yum, ulsaas machin echlee shuu dee
2017-07-14
Зочин:
Тоёото угаасаа өөрсдөө ингэж өгч бга гсн ш дэ. Юу гэж улсаас ийм үнэтэй машин ганц бөхөд өгөхөв тэр ойлгомжтой. Хүрэлсүх шадар сайд энэ жилиын эрлийз морьдыг сайхан буцаасан шударга бсан. Амжилт
2017-07-13
Зочин:
Содномдоржи Хөвсгөлийн харамчууд юм өгөхгүй байгаа юм биш үү
2017-07-13
Зочин:
Albagui sh dee
Япончуудад баярлалаа:
Япончууд Сумогийн бөхчүүдээ их дэмждэг шагнал өгдөг яг л энэ жишгээрээ Үндэсний бөхөөр наадамд түрүүлсэн манай бөхөд шагнал өгмөөр байна хэмээн өөрсдөө санаачлага гаргасан юм шүү дээ. Түүнээс биш манай бөхийг шагнаарай гэж хэн ч хэлээгүй, Японд байдаг жишгийн дагуу л өөрсдөө санаачилж өөрсдөө машинаа гаргаж шагнаж байгаа юмаа. Өөр бусад юманд бид шагнал өгөхгүй зөвхөн бөхөд шүү гэж бүр анх санаачлахдаа хэлж байсан. Яахав дээ үнэн хүчээрээ наадамдаа түрүүлээд Япончууд өөрсдөө кармаанаасаа гаргасан машинаа өгч байгаа юм. Энэ бол манай Монголчуудаас, бас төрөөс өгч байгаа шагнал биш шүү ялгаж салгаж ойлгоорой хүмүүсээ. Нэг ч гэсэн Монгол хүн гоё машин унаг л дээ. Биднээс Монголын төрөөс сохор зоос ч гараагүй юм шүү.
2017-07-13