Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй байхыг анхаарууллаа
2017-07-15

Ойн түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирсэн, түймрийн нөхцөл байдал хүндхэн байгаа тухай мэдээлэл сонссон иргэд урьд шөнөөс эхлэн фэйсбүүкт “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийг байгуулан хандивын ажил зохион байгуулж, мөн залуусыг сайн дураар гал түймэр унтраах ажилд нь уриалсан нь олныг хамраад байгаа билээ.

 

Түүнчлэн 100 шахам залуус өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 15:00 цагаас цуглаж, Батсүмбэр рүү явахаар болсон.

 

Тиймээс Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй албаны хүмүүс “Гал сөнөөгчдөд туслах групп” болон “Нэг Монгол” төрийн бус байгууллагын төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс гал түймэр унтрааж буй алба хаагчдад хэрэгтэй зүйлсээр туслах, цуглуулсан хандиваа хэрэгтэй газар нь хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

 

Харин гал түймэр унтраахаар иргэд сайн дураар явахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зайлшгүй явах тохиолдолд мэргэжлийн нэг өдрийн сургалтад хамрагдаж, эрүүл мэндээр тэнцэх эсэхээ заавал шалгуулах, мэргэжлийн хүмүүсийн зааварчилгааны дагуу ажиллах ёстойг анхаарууллаа.

 

Төр иргэнээ хамгаалах ёстой. Тийм учраас иргэдийн энэ эх орноо гэсэн сайхан санаачлагыг талархан хүлээж авч байгаа хэдий ч түймрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм нөхцөлд мэргэжлийн бус хүмүүсийг ойн түймэрт явуулж болохгүй. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэсэн байр суурийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас баримталж байгаа юм.

 

 

Гэсэн ч “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийн төлөөллүүд сайн дураар явна гээд хамаг юмаа бэлтгээд ирсэн хүмүүсийг тараах хэцүү байгаа тул мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангаж өгөхийг хүсэв. Мөн түймрийн голомт руу оролгүй, боломжит газар хүртэл ус зөөх, хоол унд хийж хүргэж өгөх гэх мэтээр ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongoliin mundag zaluusiin sanaachlaga zov, mergejliin hymyysiin zovloj baigaa ni zov,,,goe bainaa ali ali ni setgel hodolgoj baina, gehdee yneheer zorigloson zaluusiig yavuulah ni zovoo,,,,bayarlalaa
2017-07-16
Зочин:
Сайхан сэтгэл, санаачилга гаргасан залуусын. Сэтгэлмйн галыг унтраах хэрэггүй. Харин ч түрүүлж сэтгээд байхад, дэндүү наазгай юм. Эх орноо , үр хүүхдээ гэсэн өнөөгийн залуустаа баярлалаа. Сайн бүхэн үргэлж дэлгэрэх болтугай
2017-07-16
Zochin:
Uxeed unaad ch bolov tuimriig untraah heregtei. Tegj bolohgui ingej bolohgui geseer bgad amisgalah agaargui amidrah eh orongui bolj uursduu shatah n bn shde humuusee
2017-07-16
Vavq:
Нутгийн 45-с доош насны бүх хүмүүс 10-с галын голомт дээр ажиллаж бгаа шүү.
2017-07-16
Зочин:
Turshlaga bhgui humuus ochood shataad esvel utaand hordood unaval ene urialsan nhduud hariutsahuu ??? Gal usiig basaj bolohgui
2017-07-15
zochin:
Deer uyed tuimer garahad zaluusiig shuud zam deerees tsugluulaad daichilgaand yavuuldag baisan.Ekh oron shataj amisgalah agaargui bolj baihad ekh oronch zaluudiig demjeed 1 odor surgaltad hamruulaad tuimree untraalgah heregtei
2017-07-15