Түймэр унтраахад уул уурхайн компаниудыг татан оролцуулна
2017-07-15

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Онцгой байдлын газар дээр ирж түймрийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.

 

Энэ үеэр тэрбээр, аймгийн хэмжээнд гарч буй түймрийн нөхцөл байдлын мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж байх, мөн тухайн түймэр гарч буй сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг түймэр унтраах ажиллагаанд татан оролцуулахыг Онцгой байдлыг газрын дарга болон сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

 

Түүнчлэн шаардлагатай багаж техник хэрэгсэл, шатаж тослох материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
baatar:
zub uul uurhain kompanuudaas nileen tomoor tuslamj abh ni zub
2017-07-15
saruul:
eh oron ni shatataj bhd minii eh ornii baylag gd tsum tsum uhdsg uul uurhain kompanuudaas 500 sayaas deesh tugrugiiin tugrugiin tuslamjiig huch abh heretei
2017-07-15