Баярын өдрүүдээр 238 согтуу жолоочийг саатуулжээ
2017-07-16

Гэрэл зургийг MPA.mn

 

Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, мөн бүх төрлийн үдэшлэг, шоу, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгдэж байна.


Энэ байдлаас болж жолооч болон зорчигч нар зам тээврийн осолд холбогдож эд хөрөнгө, амь насаараа хохирч, гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах муу үр дагаварыг дагуулж байна.

 

Тухайлбал 2017 оны 7-р сарын 14,15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол явуулж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.


Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дах хэсэгт заасны дагуу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг.


Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сонгох, найдвартай дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
Зочин:
238 dagz yadaj hagas jil zam hudulguuniig siireg bailgah n
2017-07-16
irgen:
shiitgeliig changatgah heregtei, arhichid uuhaa hezeech bolihgui, yneheer hatuu shiitgeltei baij baij l oorchlolt oroh baih
2017-07-16