ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
2017-07-16

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

 

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Худалдаж авах онгоцоо өөрийн хэр хэмжээндээ таарсан авсаархан таарч тохирхоо сонгож ард олны хандивыг зөв л зараарайдаа онгоц гэдэг өөрөө өндөр өртөгтэй дараа нь өндөр зардал гаргадгийг бодно бизээ хараад суудаг тахил нэгээр нэмэхгүй гэж найдая
2017-07-17
Choijilsuren:
MONGIIN hen toloh be?
2017-07-17
Зочин:
202.9.42.51 оркоо Сонгуулийн үеэр гал гарч байсан Танай ерөнхий сайд Эрдэнэбат сонгуульдаж алга болж хариуцлаггүй үйлдэл хийсэн шүү
2017-07-17
Зочин:
Ерөнхийлөгч худлаа шоудаж газар дээр нь очих хэрэг бнуу онгоцоор бөөн зардал гаргаад. Тэртээ тэргүй ерөнхий сайд шадар сайд 2 сайн боломжоороо ажиллаж бга. Өнөөдөр үүл буудаж бороо орууллаа болж бн. Энэ жилийн бороо дандаа үүл буудаж оруулж бн.
2017-07-17