“Цагаан хадаг” УСК Италийн кино наадамд өрсөлдөнө
2017-07-18

 

Итали улсад “Giffoni International Film Festival” кино наадам зохион байгуулагдах гэж байна.

 

47 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг кино фестивальд манай улсын кино уран бүтээлчдийн “Цагаан хадаг” уран сайхны кино сонгогдон өрсөлдөхөөр болжээ. Улмаар киноны найруулагч СТА Ж.Сэнгэдорж болон гол дүрийн жүжигчид Итали улсыг зорьжээ.

 

“Giffoni International Film Festival” нь 1970 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд хүүхэд, залуучуудад зориулсан кино бүтээлийн олон улсын фестиваль бөгөөд А зэрэглэлд хамаардаг аж.

 

“Цагаан хадаг” уран сайхны киноны уран бүтээлчид зургаа дахь олон улсын фестивальд сонгогдсон бөгөөд өмнө нь хоёр ч А зэрэглэлийн фестивальд өрсөлдөж байжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин