Монголын баг маргааш тоглоно
2017-07-18

 

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монгол улсын залуучуудын шигшээ баг маргааш 20:00 цагт Тайландын багийн эсрэг тэмцээний эхний тоглолтондоо оролцоно. Талбай эзэн баг учраас Тайландын багийг тэмцээний аваргын төлөө өрсөлдөх гол баг хэмээж байгаа. Гэсэн ч манай багийнхан эсрэг багаас эмээсэн зүйлгүй байгаа гэнэ. Энэ талаараа хэвлэлийн бага хурлын үеэр манай шигшээ багийн дасгалжуулагч Герман дасгалжуулагч Майкл Вайсс болон шигшээ багийн тамирчин М. Төгөлдөр нар дурьдсан байна.

 

Манай багийн хувьд тэмцээний өмнө Монголд тоглож байгаа легионеруудын багийг буулган авсан бөгөөд үүнийхээ дараахан 12 хоногийн хамтарсан бэлтгэлийг БНСУ-ын МОКПО төвд БНСУ-ын 18 хүртэлх насны багийнхантай хийсэн. Азидаа толгой цохих БНСУ-ын залуусын багтай нөхөрсөг бэлтгэлийн үеэр өндрөөр дутуу боловч боломжийн тоглолтыг үзүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 

Тэгвэл  энэ удаагийн тэмцээнд бид хэсэгтээ Тайланд, Индонези, Малайз гэсэн улсуудтай тоглох хуваарьтай байгаа юм. Манай баг 21-ны 17:00 цагт Индонез, 23-ны 17:00 цагт Малайзтай тоглох хуваарьтай байгаа. Шигшээ багийнхаа тоглолтуудыг та бүхэн Tairath телевизийн фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авч үзэх https://www.facebook.com/ThairathFan/?fref=ts боломжтой.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yu togloh geed bgaan beeeeeeeeeeee
2017-07-19
Зочин:
Харин тийм
2017-07-19
нэг ч үг алга:
Юу тоглох гээд байгаа юм
2017-07-19