Хандивын хэмжээ 491 сая төгрөгт хүрчээ
2017-07-19

 

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

 

Өнөөдрийн байдлаар /2017.07.19/ ОБЕГ-ын хандивын дансанд нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ.

 

Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа аж.

 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД  дарж танилцана уу

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДАРА НАР НЬ БИТГИЙ ХУСЧИХААСАЙ . ТЭР ТҮЙМЭР ИЛРҮҮЛДЭГ ОНГОЦОО АВААРАЙ . ДАНСЫН ШИЛЭН БАЙЛГААРАЙ
2017-07-19